ЗГ: Хүн амын нягтаршил ихтэй байршлуудад газрын зөвшөөрөл олгохгүй

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-23 02:44:41


Нийслэл УБ хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос Засгийн газарт оруулсан саналын дагуу дараах шийдэрийг гаргасан байна.

Засгийн газрын шийдвэрт,  “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-д заасан хүн ам, барилгажилтын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоож, орон сууц, олон нийтийн барилгын зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, газрын талбай хэмжээ зориулалт эдэлбэрийн хэлбэрийг өөрчлөх, архитектур төлөвлөлтийн даалгавар загвар зургийг батлах, түүнд өөрчлөлт оруулахыг “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө” батлагдаж, дагаж мөрдөх хүртэлх хугацаанд түр хориглох талаар хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээ авахыг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт тус тус даалгажээ.

Ингэснээр Нийслэлийн хүн амын нягтаршил ихтэй бүсийг тогтоож, тухайн орчинд шинээр орон сууц барих, шинээр газар олгох, эзэмших, өмчлөх, шилжүүлэх зэрэгт хориг тавьж буй юм байна. 

Холбоотой мэдээ