Улаанбаатар хот “зам, тээврийн нэгдсэн систем"-тэй болохоор ажиллаж байна

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-23 02:49:51

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны "Зорчих хөдөлгөөний нэгдсэн систем"-ийн ажлын хэсгийн 1-р хуралдаан өнөөдөр болж, дараах хэд хэдэн асуудлуудыг хэлэлцжээ.

Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байгаа юм. "ЗАМ, ТЭЭВРИЙН НЭГДСЭН СИСТЕМ"-ийг  бүрдүүлэх бодлогын түвшинд 4 байгууллага, зохион байгуулалтын, 1 байгууллага, дэмжлэгийн түвшинд гээд нийт 16 байгууллага хамтран ажиллаж буй.  

Зам, тээврийн нэгдсэн системтэй болсноор  нийслэлд тулгамдаж буй авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, авто зогсоолын хүртээмжийг сайжруулах үр дүн харагдаж байгаа юм. Мөн гэмт хэргийн гаралтыг бууруулах, чиг үүргийн байгууллагуудын мэдээллийг нэгдсэн системээр хангахад дараах дэд системүүд онцгой үүрэгтэй аж. 

1. RFID тоног төхөөрөмж

2. Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний нэгдсэн систем

3. Шалган нэвтрүүлэх товчоодын төлбөрийн систем

4. Нийслэлийн Дата төв

5. Газрын зургийн суурь системийг хөгжүүлэх, орон зайн мэдээлэл дээр тулгуурласан нийслэлийн авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем

6. Мэдээлэл солилцооны дэд системийг хөгжүүлэх /Data ware house/

7. Нийтийн тээврийн систем

8. Видео менежментийн систем

9. Авто зогсоолын систем

Эдгээр төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн хэмжээнд өгөгдөл, мэдээллийн томоохон дэд бүтэц бий болж мэдээлэл солилцоо болон хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой. Цаашлаад зам, тээвэртэй холбоотой харилцаанд технологийн шийдэл нэвтрүүлж, авто замын сүлжээг сайжруулах, ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ЦОГЦ БОЛОМЖ БҮРДЭНЭ гэж албаныхан харж байгаа аж. Энэ ажлыг нугалах гол төхөөрөмж нь RFID юм.

 

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх "Зорчих хөдөлгөөний нэгдсэн систем"-ийн ажлын хэсгийнхэн RFID төхөөрөмж, системийг нэвтрүүлэх дэд бүтцийн ажлыг 2022 онд багтаан бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Нийслэлийн 138 уулзварт радио давтамж тодорхойлох RFID суурилуулж хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотой дэд бүтцийн ажлыг мөн бүрэн дуусгана.

Одоогоор төхөөрөмж суурилуулах шонгийн ажил хийгдэж дууссан. RFID техееремж суурилуулалт 70%-тай үргэлжилж байна. 



Холбоотой мэдээ