Монгол бахархалын өдөр, Улс тунхагласны 98 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд П.Бүрэнтөгс түрүүллээ
НийгэмИх Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэлээ.
Харин их шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар үлдэв. Тэгвэл дунд шөвөгт улсын харцага Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, Ц.Бямба-Отгон, улсын начин Г.Ганжад нар үлджээ.
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 98 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарсан бөхчүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бай шагнал гардуулж, баяр хүргэв.