Г.Занданшатар: Согтууруулах ундаагаар шахсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ
Улс ТөрУИХ-ын дарга Г.Занданшатар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Согтууруулах
ундаа гэдэгт пиво, архи, дарс бүгдийг хамруулж үзнэ. Согтууруулах ундаагаар
үйлчлэх, үйлчлүүлэх насыг 21-ээс дээш байна гэж хуульд тусгасан. Мөн бүх төрлийн
согтууруулах ундаагаар шахсан, түүнээс үүдэж ямар нэгэн хохирол учирсан
тохиолдолд, тухайн хүнийг шахсан этгээдэд хуулийн хариуцлага тооцно. Оройн
цагаар согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд сууж үйлчлэх танхимтай байхаас
гадна ундны усаар үнэгүй үйлчлэх, халуун, хүйтэн зууш гардаг байх зохицуулалтыг
хуульд тусгасан ” гэж тайлбарлав.