Монгол Улсын дотоод аудиторуудын конференци найм дахь жилдээ амжилттай боллоо

Нийгэм
tergel@onlinetvmn.com
2022-11-30 08:57:22

Дотоод Аудиторуудын Олон Улсын Институтийн Монгол дахь албан ёсны эрхтэй байгууллага болох Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбоо (МҮДАХ)-ноос Монгол Улсын дотоод аудиторуудын конференци буюу ANNUAL CONFERENCE 2022 арга хэмжээг 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.



Энэ жилийн конференци нь “ENHANCING VALUE TOGETHER” буюу “Үнэ цэнийг хахмтдаа бүтээцгээе” уриан дор байгууллагын Төлөөлөн Удирдах Зөвлөл ба Дотоод аудитын хамтын ажиллагаа, Ирээдүйд чиглэсэн аудит, Эрсдэлийн баталгаажуулалт, Дотоод аудит ба үр дүнтэй засаглал, Байгаль Орчин Нийгэм ба Засаглал (ESG), Дотоод аудитын мэргэжлийн сертификатууд гэсэн сэдвүүдийн хүрээнд олон талт хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.




Тухайлбал, “Бизнесийн чиг хандлага”, “Дотоодын аудитын боломжууд 2023 онд”, “Байгууллагын эрсдэлийн удирдлага дахь дотоод аудитын оролцоо”, “Нээлттэй компанийн дотоод аудит ба ТУЗ” зэрэг салбар илтгэлүүдийг оролцогч байгууллагуудын төлөөлөл танилцуулав.  АНУ-д төвтэй Institute of Internal Auditors (IIA Global) нь дэлхий улс орнуудад дотоод аудитын мэргэжлийг хөгжүүлж, үйл ажиллагааг жигд төлөвшүүлж, дотоод аудитын жишиг стандартыг тогтоодог эрх бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сертификатыг олгодог байгууллага юм.

Байгуулагдаад долоон жил болж буй Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын холбоо нь байгууллагын маркетинг, хүний нөөц, аж ахуй зэрэг үйл ажиллагааны чиг бүрийг шалган баталгаажуулж, зөвлөмж өгснөөр үнэ цэнэ, бүтээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг удирдахад чиглүүлдэг байна. 

Холбоотой мэдээ