Лхагва гаригт нөат-ын сугалааны тохирол явагдана

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-12-12 04:13:11

НӨАТ-ын сугалааны тохирол арванхоёрдугаар сарын 14-н буюу Лхагва гаригийн 13:00 цагт болно.

Энэ удаагийн тохиролд арваннэгдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн баримтууд хамаарна.

Сугалаагаар

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожно.

НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохиролд системд бүртгэгдсэн 38,957,902 баримтыг оролцуулснаас 38,885 азтан тодорсон билээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд