Энэ сарын 8-нд Эрээний хил нээгдэнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-01-02 02:26:42

Эрээн боомт нэгдүгээр сарын 8-наас нээх тухай ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын албан ёсны цахим хуудас  мэдээлжээ. Түүнчлэн Монгол, Хятадын хилийн Эрээн хот боомтоор зорчигчдыг 8-наас нэвтрүүлнэ гэжээ.

БНХАУ-ын Эрээн хотод халдвар гарсантай холбоотойгоор хааж, Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн эргэлт саарсан. 
Хил нээхтэй холбоотойгоор халдвар хамгааллын ямар дэглэм мөрдүүлэх талаар тус улсаас тодорхой мэдэгдэлийг манай улсад харахаан ирүүлээгүй байгаа юм байна.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хоёр талын бэлтгэл ажил хангагдсанаас шалтгаалж нэгдүгээр сарын 8-наас эхэлж, зорчигчийн, авто замын боомтуудыг нээх шийдвэр гарсан. Эхний ээлжид Бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр болж байна. Бэлтгэл ажил хангагдаагүй тохиолдолд энэ хугацаа сунгагдаад явна.

Дараа нь, Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар боомтуудыг нээх бэлтгэл ажлыг хийж байгаа талаар ӨМӨЗО-ны төлөөллүүд илэрхийллээ. Агаарын тээврийн боомтуудыг дурдсан хугацаанаас эхэлж нээхээр төлөвлөж байгааг БНХАУ-ын талаас мэдээлсэн" гэж мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ