Ханх суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв
НийгэмХөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 363 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т, Ө-51°16’12.0”, У-100°20’24.0”/ нэгдүгээр сарын 09-ний өдрийн 23:44:54 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 23:53 цагт цахим шуудангаар хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
Сэтгэгдлүүд