Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана
НийгэмЭнэ онд хүүхдийн мөнгийг 1,139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91%-д 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор хуульчилсан. Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй хэмээн ХНХЯ-наас мэдээлж байв. Учир нь төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлно гэсэн.
Ингэхдээ хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ өнөөдрөөс/2023.01.16/ эхлэн ehalamj, Е-Моngolia системийг ашиглан шалгах, эсвэл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулахыг зөвлөж байгаа юм.
Үйлчилгээг зогсоосон тухай мэдэгдээгүй бол нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох нь.
2023 онд 1,367.0 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулахаар баталжээ.
Сэтгэгдлүүд