Хумсны будаг хатаадаг гэрэл хорт хавдар үүсгэдэг үү?
НийгэмХумсны будаг хатаахад ашигладаг хэт ягаан туяаны аппарат нь хорт хавдар үүсгэдэг болохыг эрдэмтэд нотолжээ.
Тус аппаратыг 20 минутын турш ашиглахад хүний эсийн 30 хувийг устгадаг байна. Ингээд зогсохгүй үлдсэн эсүүдийн ДНХ-г гэмтээдэг ажээ. Энэ төрлийн гэмтэл арьсны хорт хавдартай өвчтөнүүдэд ажиглагддаг аж. Тиймээс эсийн гэмтэл хорт хавдар тусах эрсдэлд хүргэж болзошгүй гэдгийг “Хоуп Оранж Каунтинг”-ийн ерөнхий эмч Эдвард С.Ким мэдэгдээд байна. Гэхдээ хумсаа хэр олон удаа будуулдаг, арьс тань хэт ягаан туяанд хэр өртөмтгий зэргээс хамаарч өвдөх эсэх нь шалтгаалах аж.
Мэдээж хэт ягаан туяаны аппаратад бага орох тусам эрсдэл багасна. Мөн сонирхуулахад, арьсны хорт хавдар тусах эрсдэл өндөр бүлгийн хүмүүс гэж байдаг. Үүнд Ирланд гаралтай хүмүүс, улаан үстэй, цэнхэр нүдтэй хүмүүс багтдаг байна.
Хэт ягаан туяаны аппаратыг нян устгах зориулалтаар эмнэлгийн нөхцөлд ашигладаг боловч хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх шаардлагатай байдаг байна. Эрсдэлээс бага ч болов урьдчилан сэргийлэхийн тулд хумсаа янзлуулахын өмнө гартаа нарны тос түрхэх хэрэгтэйг эмч Эдвард С.Ким зөвлөөд байна.
Эх сурвалж: CBS