Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
НийгэмӨнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
01-нд Халх голын хөндийгөөр, 02-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 03-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.