"Зөвлөлдөж шийдье" санал асуулгын нэгдүгээр шат дууслаа
Нийгэм"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд явагдаж дууслаа.
Энэхүү санал асуулгын хоёрдугаар шат 2023 оны хоёрдугаар сарын 14-15-ны өдрүүдэд "Зөвлөлдөх уулзалт" хэлбэрээр Төрийн ордонд зохион байгуулагдах бөгөөд нэгдүгээр шатанд хамрагдсан иргэдийн 50% нь оролцох юм.
"Зөвлөлдөж шийдье" санал асуулгад Монгол Улсын 3.4 сая иргэнийг төлөөлүүлэн 1,570 хүнийг хамруулжээ.