Төв аймгийн Борнуур суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөв
НийгэмТөв аймгийн Борнуур суманд сая 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Улаанбаатар хотод мэдрэгдлээ.
Тодруулбал, Төв аймгийн Борнуур сумын төвөөс баруун хойд зүгт зургаан километрийн зайд газар хөдлөлт 15:07:54 цагт /Улаанбаатарын цагаар/ 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар зүйн байршлын хувьд 48:51 106.21 (Өргөрөг, Уртраг) байсныг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.