2024 онд Чингэлтэйчүүд эрт илрүүлгийн төвтэй болно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-05 06:20:26

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй, дараалалгүй, тав тухтай үйлчилгээг бүхий л салбарт нэвтрүүлэхийн төлөө Чингэлтэй дүүргийн удирдлагууд зорин, эрүүл мэндийн салбараас уг ажлаа эхэлж байгаа аж. 

Өрхийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулах төлөвлөгөөт ажлын хүрээнд энэ амралтын өдрүүдээр Чингэлтэй дүүргийн  1,2,3,5,18,13-р хорооны өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай албаныхан болон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцсан байна. 
Тус дүүргийн 1,2,3-р хорооны иргэдэд үйлчилж байгаа “Мэнд Цолмон” өрхийн эмнэлэг нь автомашины гражуудыг буулгаж газар чөлөөлсөн хэсэгт баригдсан шинэхэн эмнэлэг юм. 

Өрхийн эмнэлгүүдэд биохими, цусны дэлгэрэнгүй, шээсний ерөнхий шинжилгээний аппрат, ЭХО-ны тоног төхөөрөмж нэн тэргүүнд шаардлагатай байгааг эмнэлгийн ажилчид албаныханд хэлж байв.


Дээрх саналуудыг нэгтгээд, тус дүүрэгт шинээр ирж байгаа тоног төхөөрөмжүүдийг хэрэгцээтэй хэсгүүдэд нь хуваарилах гэнэ. Мөн Чингэлтэй дүүрэгт орчин үеийн шийдэл бүхий эрт илрүүлэг, оношилгооны төвийг дүүргийн 14 дүгээр хороонд барьж байгаа юм. Ирэх 2024 онд Чингэлтэйчүүд орчин үеийн стандарт бүхий тав тухтай эрт илрүүлгийн төвөөр үйлчлүүлэх боломжтой болно гэж  албаныхан ярьж байна. 






Холбоотой мэдээ