О.Мөнхжинг үргэлжлүүлэн хорих саналаас татгалзаж, хилийн хориг тавив
Нийгэм"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг хоёрдугаар сарын 1-ний шөнө баривчлан 461 дүгээр хорих ангид саатуулсан тухай мэдээлсэн.
Тэднийг үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцлээ.
Шүүхээс О.Мөнхжинд хилийн хориг тавьж, үргэлжлүүлэн хорих саналыг хүлээж аваагүй байна. Одоо Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээлэв.
Уг койныг зах зээлд гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляц хийж олсон орлогыг угаасан гэх хэргээр тэднийг цагдан хорьжээ.