Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах санал гаргажээ
НийгэмТээврийн цагдаагийн албанаас цагаан сар хүртэл амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан зорчуулах санал гаргаж, албан бичгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлжээ. Хоёрдугаар сарын 1-ний өдөр гаргасан уг албан бичигт, сүүлийн таван жилийн судалгаагаар сар шинийн баярын өмнө орон нутгаас олон тооны машин нийслэлд ирж, замын хөдөлгөөний ачаалал 25-30 хувиар нэмэгддэг. Иймд:
- 2023 оны хоёрдугаар сарын 11, 12-ны бямба, ням гараг
- Хоёрдугаар сарын 18, 19-ний бямба, ням гарагт улсын дугаар тэгш, сондгойгоор ангилан зорчуулах
- Томоохон зах, худалдааны төвүүдэд цагийн зохицуулалт хийх зэрэг санал гаргаж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Тээврийн цагдаагийн албанаас илгээсэн албан бичигт НЗДТГ-аас одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.