Сүүний үнэ өмнөх сараас 11.9 хувиар өсчээ
Нийгэм2023 оны 2 сарын 6-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.2 хувь, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар өссөн байна. Сүүний үнэ Улаанбаатар хотод 11.9 хувь, орон нутагт 2.1 хувиар тус тус өсжээ. Харин өндөг, 1-р зэргийн гурил, дизель түлшний үнэ буурсан байна.
Нийслэл болон аймгуудын төвийн зарим гол нэрийн барааны дундаж үнийг танилцуулъя.