Таван шараас офицеруудын ордон хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлан хашлага хийнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-10 01:46:02

Энхтайваны өргөн чөлөө дагуух зам буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийхээр болжээ. Монгол Улсын сайд Ж.Сүхбаатарын хэлснээр, тус замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийх ажлыг энэ оны хагас улиралд багтаан дуусгах чиглэл өгсөн. Цаашлаад Чингисийн өргөн чөлөө болон Наадамчдын гудамжны авто замын нэгдүгээр эгнээг тусгаарлах ажлыг судлан тооцож байна. Замын хөдөлгөөний оновчтой зохицуулалт хийх дараагийн уулзвар нь Өлзий төв, Дөлгөөн нуурын хэсэг байх болно.

Сар шинийн баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд замын хөдөлгөөний уян хатан зохицуулалтыг шуурхай хийх шаардлага үүсэж байна. Аль болох иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй гэв.

Холбоотой мэдээ