ЖДҮ хөгжүүлэх сангаас 28.4 тэрбум төгрөгийн зээл олгоно
Эдийн ЗасагЖДҮ хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох хүсэлтийг өчигдрөөс эхлэн цахимаар хүлээж авч байна. Зээл хүсэгчдийн материалыг ирэх сарын 10-ныг хүртэл хүлээж авна. 28.4 тэрбум төгрөгийн зээлийг бизнес эрхлэгчдэд олгох бөгөөд таван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй. аж Түүнчлэн эхний жилдээ зээлийн эргэн төлөлтөөс бүтэн чөлөөлөгдөх аж.
Энэ талаар Жижиг дунд үйлдвэрлэлийн газрын дарга Я.Эрдэнэсайхан мэдээлэл өглөө. Тэрээр "Нийслэлд долоон тэрбум, хөдөө орон нутагт 21.4 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байна. Өнгөрсөн жилүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтөө хэр сайн төвлөрүүлсэн болон тухайн орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, ажилгүй иргэдийн тоо зэрэг хэд хэдэн үзүүлэлтэд үндэслэж онооны системээр бодоод, ялгамжтай хуваарилна" гэв.