LIVE: 15 настай охиныг нагац эгч нь хөнөөсөн нь тогтоогдсон гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-10 09:17:41

Ховд аймагт 15 настай охин үе тэнгийн хүүхдүүддээ зодуулж, толгойдоо гэмтэл авч нас барсан байж болзошгүй гэх хэрэг гарсан. Энэ хэргийг урьдчилсан байдлаар талийгаачийн нагац эгч нь үйлдсэн нь тогтоогдсон байна. Одоогоор талийгаач охины нагац эгчийг орон нутагт цагдан хорьсон гэдгийг мэдээллийг албаны эх сурвалж мэдээллээ. 

Талийгаач охин нагац эгч болон тэдний хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Төрсөн ээж нь хамтран амьдрагч болон гурван хүүхдийн хамт тусдаа амьдардаг талаар албаныхан мэдээлж байв.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өмнө нь хэргийн талаар мэдээлэл өгөхдөө "Талийгаач охин нэгдүгээр сарын 12-нд толгойн гэмтлийн улмаас эмнэлэгт очиж, яаралтай тусламж авсан. Тэгээд маргааш нь бас эмнэлэгт очиж боолт шинээр тавиулсан. Үүнээс хоёр долоо хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 27-нд дахин очсон. Мөн нэгдүгээр сарын 28-ны орой эмнэлэгт очиж, тусламж авсан боловч харамсалтайгаар нас барсан. Охин нийт дөрвөн удаа эмнэлэгт хандсан нь үнэн.


Уг шарх нь бохирдож, бугласнаас шалтгаалан тархины идээд үрэвсэл үүсч, нас барсан байх магадлалтай гэх мэдээллийг шүүх эмнэлгийн байгууллагаас өгсөн байна. 



Холбоотой мэдээ