ОБЕГ: Гал түймрийн утаажилтын бүсээс 28 хүнийг гаргаж, 2,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-13 02:38:33

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 26, аврах ажиллагааны 2 буюу нийт 28 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 28 иргэнийг гаргаж,  2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.2%-аар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ