Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-13 06:26:43

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, мөс улам зузаарч байгаа хэдий ч  ихэнх голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс  10-60 см нимгэн.

Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, голын зарим хэсгээр мөс нимгэрч хэврэгших үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна.

Иймд  цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байж баталгаатай замаар зорчиж мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ