LIVE: “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат эхэллээ
LiveУлс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Энэ удаагийн санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар эхний шатанд сонгогдсон 1570 хүнээс 800 оролцогч оролцож байна. Энэ удаагийн Зөвлөлдөх уулзалтаар улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар зөвлөлдөж, шийдэлд хүрэх юм.
Зөвлөлдөх санал асуулгын 2-р шат буюу зөвлөлдөх уулзалтад 21 аймаг, дүүргээс 800 хүн оролцож байна.
Улаанбаатар хотоос 374 хүн, орон нутгаас 426 хүн байна. Нийт оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй байна. Насны тархалтын хувьд дундаж нас 37 бол хамгийн залуу оролцогч 20 настай бол хамгийн ахмад оролцогч 89 настай байна. Хүйсээр авч үзвэл хамгийн ахмад эрэгтэй оролцогч 83 настай бол эмэгтэй оролцогч 89 настай байна. 20-29 насны оролцогчид нийт оролцгчдын 12.5 хувийг бүрдүүлж байна. Боловсролын түвшингээр авч үзвэл 25 хувь нь бакалаврын боловсролтой, 28 хувь нь бүрэнд дунд боловсролтой, 8 хувь нь бага болон боловсролгүй, 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой, 7 хувь нь магитср болон түүнээс дээш боловсролтой байна. Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 34.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй оролцогчид бол хөдөлмөр эрхэлдэг 523 хүн байгаагийн 294 нь цалин хөлстэй байнгын ажиллагч байна.