Битүүний өдрийн хичээлийг энэ бямба гаригт, шинийн 4-ний хичээлийг ирэх долоо хоногийн бямба гаригт шилжүүлэхээр болжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-14 05:03:04

Сар шинийн баяртай холбогдуулан хичээл, сургуулийн зохион байгуулалтад өөрчлөх оруулах асуудлыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр хэлэлцжээ.

Энэ тухай Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир "Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах чиглэл өгөх тушаал өнөөдөр албажна.

  • Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны даваа гаригийн хичээлийг энэ долоо хоногийн бямба гаригт шилжүүлэх,
  • Шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийн бямба гаригт шилжүүлэх боломжийг тухайн орон нутгийн Засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа.

Сайдын тушаал гармагц, албажиж, аймаг, орон нутгийн Засаг дарга нарт хүргүүлэх болно" гэв.

Холбоотой мэдээ