НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-14 07:49:24

Татвар төлөгчийн дунд уламжлал болгон зохион байгуулж ирсэн НӨАТ-ын сугалааны тохирол маргааш буюу 2023.02.15-ны 13:00 цагт "EDU" тв болон гар утасны e-barimt аппликэйшнээр шууд дамжуулан хүргэх гэж байгаа талаар ТЕГ-аас мэдээллээ.

Энэ удаагийн тохиролд өнгөрсөн нэгдүгээр сарын 01-31-нийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамаарна.

Ташрамд сануулахад, Сугалаагаар:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих юм.
Холбоотой мэдээ