Балу, Марта эрэлч нохойнд “Кира папс” нэрийн 100 килограмм нохойн хуурай бэлэн хоолыг бэлэглэжээ
НийгэмБНТУ-ын Хатая мужид ажиллаж байгаа Монголын аврах багт хоёр эрэлч нохой үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Балу, Марта дуудлагатай хоёр эрэлч нохойнд зориулж “Глобал тэст” ХХК-аас Монголд үйлдвэрлэсэн “Кира папс” нэрийн 100 килограмм нохойн хуурай бэлэн хоолыг бэлэглэснийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Мөн “Энэрэх” мал эмнэлэг, сургалтын төвөөс үүргээ гүйцэтгээд эх орондоо ирсний дараа үнэгүй үзлэг оношлогоо хийж, вакцин туулга, гоо сайхны үйлчилгээг үзүүлэхээр болсноо илэрхийлжээ