Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргалаа
НийгэмХөгжлийн банкны хэргүүдийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж байна.
Шүүх хуралдаанд яллагдагч “Ганхүдэр орд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Мандахбаяр, өмгөөлөгч Мөнгөнсүх, “Инжир” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Батбаатар, “НВЦ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баатарбилэг, Б.Мөнхбат, “Хааны харгуй” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Нандинцэцэг, Г.Батдорж тэргүүтэй хүмүүс оролцож байгаа юм.
Зарим яллагдагч болон өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гарлаа. Харин шүүх хуралдааны бүрэлдэхүүн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан үргэлжлэхээр болсон гэсэн үг.