"Ид шидийн орон"-ы хүүхдүүд Монголын анхны хүүхдийн төмөр замаар аяллаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-15 04:06:42

Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Аялал, жуулчлалын төв, Ид шидийн орон ТББ  хамтран 50 хүүхдийг аялалд хамрууллаа.

 Дархан хот дахь Хүүхдийн төмөр замын сургалтын төвийн дарга Д.Батмөнх хүүхдийн төмөр замаар аялуулан, төмөр замын салбарын онцлог, үйл ажиллагаагаа сонирхолтойгоор  танилцууллаа.

 “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд байрлах монголын анхны хүүхдийн төмөр зам нь  нийт 2.2 км урттай, Бурхант, Бумбардай, Сараань, Сүмбэн гэсэн хүүхэлдэйн баатрын нэрээр нэрлэсэн дөрвөн өртөөтэй юм.


Хүүхдүүд галт тэргээр аялан, ширээний теннис, дартас, хөгжөөнт тэмцээн өрнүүлэн чөлөөт цагаа  өнгөрүүлж,  Дархан хотын музейтэй танилцав. Ихэнх хүүхдийн хувьд галт тэргээр аялсан анхны аялал нь байлаа. Тэдний хувьд тус аялал нь мартагдашгүй дурсамж үлдээсэн хэмээн хэлж байлаа.

Холбоотой мэдээ