LIVE:Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц "Үзэсгэлэн болгогч" хэмээн усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна

Live
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-16 04:25:15


Арван долдугаар жарны Үзэсгэлэн болгогч хэмээх Туулай жилийн ерөнхий төлөв сайн гарсан. Сайхан жил гарч байна гэж Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц хэллээ.

Мөн тэрбээр, "Туулайг Монголчууд хөнгөн, уян, зөөлөн гэж бэлэгшээн үздэг. Ер нь туулай жилд зуд турхан болж байгаагүй, сайхан жил байдаг. Тийм болохоор сайхан жил гарч байна. 

Шинэ жил гарна гэдэг бол бидний цаг хугацааны үргэлжлэл байгаа юм. Тиймээс ард иргэд, сүсэгтэн олон маань өнгөрсөн цаг хугацаанд ямар үйл хэрэг хийж, бүтээж чадсан бол тэгээд ямар ч жил байсан амьдрал сайхнаараа үргэлжилдэг жам, хуультай. Бурханы шашны гүн ухаанаар.

Энэ жил бол Үзэсгэлэн болгогч хэмээх ёгт нэрээр туулай жил нэрлэгдэж байгаа. Уг ёгт нэрийн утгыг "Цагаан лянхуа" сударт "энэ жил төрсөн хүүхэд их үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлст хичээгч нэгэн болно" гэж тайлбарласан байгаа юм. Мөн энэ жилийн тухайд цаг агаар сайхан байх янзтай, бороо хур цаг үедээ орно гэж зурхайд заасан байна. Мөн энэ жил дээдэст сайн, дунд улсуудад дунд зэрэг, нялхаст жаахан муу. Залуу гэр бүлд төрөлт арвижих шалтгаантай. Хавар хийгээд дөрвөн улирлын эхээр хуртай, хур ус ихтэй, хүйтэн болох учир бадган өвчнөөс сэргийлж хувцаслалт дээрээ анхаарах хэрэгтэй гэсэн зурхай гарсан. Жилийн ерөнхий төлөв сайн гарч байна" гэлээ.