ХНХЯ: Үлдсэн хүүхдүүдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байна
НийгэмХоёрдугаар сард нийт хүүхдийн 91% болох 1,151,300 хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Үүнээс өчигдөр 1,122,600 хүүхдийн мөнгийг дансанд шилжүүлсэн.
Үлдсэн хүүхдүүдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байна. Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ еmongolia болон ehalamj цахим системээр шалгах боломжтой хэмээн ХНХЯ-наас мэдээлэв.
Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд гарсаар байна. Иймд иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулахыг санууллаа.
Засгийн газраас баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын дагуу энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болсон юм.