Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн байна
НийгэмУлаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал, тус сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.5 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.8 сая төгрөг байгаа аж.
График. Шинэ орон сууцны дундаж үнэ, 2023 оны нэгдүгээр сард, (Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргээр, сая төгрөгөөр, м2)
Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.33 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.07 сая төгрөг байна.
График. Хуучин орон сууцны дундаж үнэ, 2023 оны нэгдүгээр сард (Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргээр, сая төгрөгөөр, м2)