Сар шинийн баяраар айлд орохдоо нохой уяатай эсэхийг лавлаж, гудамжаар анхаарал болгоомжтой явахыг зөвлөв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-17 08:50:58

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн хэмжээнд 2022 онд нохойд хазуулж, гэмтсэн 3,358 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 129 нь эзэнгүй нохойд хазуулж гэмтсэн талаар мэдээлэв.

Энэ оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар нохойд хазуулж гэмтсэн 322 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 13 нь эзэнгүй нохойд хазуулж гэмтжээ.

Иймд сар шинийн баярын өдрүүдэд нохойд хазуулж гэмтэхээс урьдчилан сэргийлэх, гудамжаар явахдаа анхаарал болгоомжтой байх, айлд орохдоо нохойг уяатай эсэхийг лавлаж өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг ГССҮТ-өөс зөвлөлөө.

Нохойд хазуулсан тохиолдолд,

  • Яаралтай эмнэлэгт хандан ариун боолт хийлгэж, галзуу өвчний эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй.
  • Харьяа эрүүл мэндийн байгууллага болон Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж эмчийн заалтаар 28 хоногийн хугацаанд вакцин хийлгэх шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Холбоотой мэдээ