Нөөцийн махыг энэ сарын 15-аас худалдаалж эхэлнэ
НийгэмЖил бүрийн хавар нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангах зорилгоор худалдаанд гаргадаг нөөцийн махны бэлтгэл ажил хангагдаж дууссан талаар холбогдох албаны хүмүүс мэдээллээ. Тодруулбал, Нөөцийн махыг энэ сарын 15-аас эхлэн худалдаалахаар болжээ.
Тэгвэл энэ жилийн тухайд нийт 12 аж ахуйн нэгж 7300 тонн махыг нөөцөлсөн байна. Харин ирэх онд 10 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн байна.
Нөөцийн махыг найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалах юм байна.