Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх ирэх даваа гарагт болно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-03-03 09:33:33


Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх ирэх даваа гарагт буюу гуравдугаар сарын 6-ны өдөр болно.


Түүнд холбогдох хэргийг шүүх хурал өмнө нь хоёр удаа хойшилсон. Тодруулбал, Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр болохоор товлоод байсан ч шүүгдэгч Ч.Маралмаа нь өмгөөлөчгөөсөө татгалзсан учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хангах үүднээс шүүх хурлыг хоёрдугаар сарын 10-ны өдөр /2023.02.10/ хүртэл хойшлуулсан байдаг. Харин хоёрдугаар сарын 10-ны өдөр болсон хурлаар өмгөөлөгчийн хүсэлтээр буюу өмгөөлөгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, улмаар шүүхээс гуравдугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшилуулж шийдвэрлэсэн байдаг.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад байгаа юм.

Холбоотой мэдээ