ГИХГ-ын нэр барьж гадаадын иргэнээс мөнгө авсан этгээдийг хуулийн байгууллагад шилжүүллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-03-07 05:18:54

Иргэнээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулж, Гадаадын иргэн, харьяатын газрын нэр барьж гадаадын иргэнээс мөнгө авсан этгээдийг хуулийн байгууллагад шилжүүллээ.

Тодруулбал, 2018 онд Гадаадын иргэн, харьяатын газраас чөлөөлөгдсөн иргэн Б нь байгууллагын нэр барьж, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгаж өгнө хэмээн гадаадын иргэнээс 2 сая төгрөг авсан болох нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдож, тухайн иргэний гаргасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг нь шалгуулахаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасны дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.

Иймд Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь бусдын худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар нь визийн зөвшөөрөл олголт, виз, оршин суух зөвшөөрлийн сунгалт, хасалт, гадаадын иргэний бүртгэл, цагаачийн гарах-орох мэдэгдэл зэрэг виз, зөвшөөрлийн 10 орчим төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд цаашид манай байгууллагаас үйлчилгээ авахын тулд бусдаар дамжуулж, зуучлуулахгүйгээр шууд хандах, мөн 5 орны хэлний сонголт бүхий immigration.gov.mn цахим сайт болон мэдээллийн лавлах 1800-1882 утсаар зөвлөгөө, мэдээлэл авч үйлчлүүлэхийг хүсье гэж ГИХГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ