Нийтийн тээврийн 2078 автобусыг угааж, цэвэрлэн ариутгажээ
НийгэмНийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан 7 хоногийн турш үргэлжлэх Хаврын цэвэрлэгээний аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ бусад байгууллагатай хамтран зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд үйлчилгээнд явж буй автобуснуудын дотор, гадна угаалга, ариутгал, цэвэрлэгээг хийжээ.
Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн үндсэн чиглэлийн 996 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг. Энэ долоо хоногт эдгээр байгууллагын 2078 автобусанд угаалга цэвэрлэгээ, ариутгал хийж, 188 автобусны суудлын бүрээсийг сольсон байна.