БНХАУ руу зорчиж буй иргэдийн анхааралд
Нийгэм
Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчиж буй манай улсын иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гарсаар байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт үйлдэлд тус улсын эрүүгийн хуулиар 3-10 хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг тул тус руу зорчиж буй иргэдэд гадаад улсын хууль, журмыг чанд баримтлахыг анхааруулж байна.
Түүнчлэн БНХАУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлж санхүү, эд хөрөнгөөрөө хохирох улмаар эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гарч буй тул тус улс руу зорчиж буй манай улсын иргэд “өндөр цалинтай ажилд авна, зуучилна” гэх зар, мэдээлэлд хууртаж хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Холбоотой мэдээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
22 цаг
МИАТ: Өнөөдрийн Истанбул, Токио, Сөүл чиглэлийн нислэгүүдэд цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
1 өдөр
Сэтгэгдлүүд