Хөвсгөл аймагт 2022 онд 30, он гарснаас хойш 10 удаа газар хөдөлжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-03-14 04:58:55

Хөвсгөл аймаг газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Өнгөрсөн 2022 онд 3.5-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ханх суманд 16, Ренчинлхүмбэ суманд зургаан, Улаан-Уул суманд дөрөв, Цагааннуур суманд нэг, Цэцэрлэг суманд хоёр, Түнхэл суманд нэг буюу нийт 30 удаа,бүртгэгджээ.

Харин он гарсаар Ханх суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт -1, Ренчинлхүмбэ суманд 3.6-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт найман удаа, Улаан-Уул суманд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт нэг удаа тус тус болсон байна. Тиймээс энэ удаагийн команд штабын сургуулиар удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах цагийн байдлын дагуу ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ