Яруу найрагч Ц.Хуланг цагдан хорих хугацааг сунгажээ
Нийгэм
Яруу найрагч Ц.Хуланг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр өчигдөр/2023.03.16/ гарчээ.
Түүнийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн цагдан хорьсон.Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн түүнийг яллагдагчаар татаад байгаа тухай мэдээлж байв.
Хуулийн заалт:
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Холбоотой мэдээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
22 цаг
МИАТ: Өнөөдрийн Истанбул, Токио, Сөүл чиглэлийн нислэгүүдэд цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
1 өдөр