Нийслэлчүүдийн жилийн хэрэгцээнд 7858 тонн мах нөөцөлжээ

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-03-17 11:31:49

Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 431 дэлгүүрт худалдаалж байна.



Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 46, Баянзүрх дүүрэгт 101, Хан-Уул дүүрэгт 32, Чингэлтэй дүүрэгт 36, Баянгол дүүрэгт 79, Сонгинохайрхан дүүрэгт 101, Багануур дүүрэгт 12, Налайх дүүрэгт 22, Багахангай дүүрэгт 2 дэлгүүрээр худалдаж байгаа юм байна.Нөөцийн махны үнэ: Үхрийн ястай мах 10,700 төгрөгХонины ястай мах 8,600 төгрөгЯмааны ястай мах 6,400 төгрөг.УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд "Нөөцийн мах борлуулах цэгийн тоог дүүрэг, хороодын хүн ам, байршил зэргийг харгалзан тогтоосон.


Дунджаар нэг хороонд 2-3 дэлгүүр ногдож буй. Борлуулалтын цэгүүдийг сонгохдоо тухайн дэлгүүрийн санхүүгийн чадамж, хөргөгч, хөлдөөгчийн багтаамж болон татварын цахим системд холбогдсон, эсэх зэрэг үзүүлэлтийг харгалзсан.

Нөөцийн хувьд 30% нь үхэр, 65% нь хонь, 5% нь ямааны мах. Нийслэлийн зүгээс нөөцийн махны худалдааг хариуцан ажиллана. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангасан. Махны борлуулалтаас хамаараад худалдах цэгүүдийг нэмэх боломжтой аж.

Энэ жилийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7,858 тонн махыг бэлтгэжээ.

Холбоотой мэдээ