ШӨХТГ: Хууль бус зар сурталчилгаа явуулсан аж ахуй эрхлэгчид 5 сая төгрөгийн торгууль ногдуулав

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-03-19 03:04:06

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас эмчилгээний гоо заслын чиглэлээр эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зар сурталчилгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын явцад эмчилгээний гоо заслын чиглэлээр эмнэлгийн үйлчилгээ эрхлэгчид нь хямдрал урамшуулал зарлах, магтах зэрэг үр дүн амласан зар сурталчилгаа явуулж байгаа нийтлэг зөрчил илэрсэн байна. Энэ нь зар сурталчилгааны тухай хуульд зааснаар тодорхой мэдээллийг орхигдуулах, эмнэлгийн байгууллагын талаарх зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэлээр хязгаарлагдана гэх заалтыг зөрчжээ. Иймд нэр бүхий таван аж ахуй эрхлэгчид Зөрчлийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тус бүрд 5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Холбоотой мэдээ