Ахлах ангийн сурагчид амьдрах ухааны сургалтын хүрээнд “Торгон хилийн зүг” хөтөлбөрт хамрагдлаа
Нийгэм"Солонго Эс Эф" бүрэн дунд сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн Амьдрах ухааны сургалтыг хавар, намрын улиралд зохион байгуулдаг юм. Өнгөрсөн хавар уг сургалтыг сургуулийнхаа тариалангийн талбай дээр хийж, төмс, хүнсний ногоо хураах ажилд ахлах ангийн сурагчдаа хамруулсан билээ.
Харин энэ жил Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан
сургуулийнхаа 10,11-р ангийн хөвгүүдийг Монгол
орныхоо өмнөд хилийг үзэх
"Торгон хилийн зүг"
хөтөлбөрт хамруулан амьдрах ухааны сургалтыг
хийжээ.
Тусгаар улсынхаа өмнөд хилийн аюулгүй байдлыг хамгаалан ажилладаг Замын-Үүд дэх Хилийн Цэргийн
0108 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан
хүүхдүүд эх орныхоо төлөө өргөсөн тангаргаа чандлан биелүүлж буй хилийн харуулыг
харан бахархаж байлаа.
Ийнхүү “Торгон хилийн зүг” амьдрах ухааны хичээлийн хөтөлбөр нь сурагчдын эх
оронч сэтгэлгээ, эх орон, газар шороогоо хайрлан хамгаалах эзэн нь гэдгээ ухаарч, ухамсарлахад гол зорилго нь оршиж,
энэ зорилгоо ч амжилттай биелүүлсэн гэж багш сурагчид дүгнэж байна.