ЦЕГ: Таксины жолоочийн биед халдаж, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ
НийгэмТакси үйлчилгээнд явж байсан 21 настайг эрэгтэйн биед халдаж, автомашиныг нь дээрэмдсэн иргэнийг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ.
Тодруулбал энэ сарын 23-ны 03:00 цагт "Ахуйн үйлчилгээний автобусны буудал дээрээс миний машиныг үл таних согтуу хүн аваад зугтчихлаа" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгахад таксины жолоочийг Хөвсгөл аймгийн харьяат 29 настай, Б нь согтуурсан үедээ суудлын бүсээр хоолойг боож, толгойд нь хоёр удаа цохиж, автомашиныг дээрэмдсэн нь тогтоогджээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Иймд такси үйлчилгээнд явж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.