Эгч дүү теннисчид J30 тэмцээний хосын төрөлд түрүүллээ
НийгэмБНСУ-ын Гимчон хотод болсон дэлхийн эрэмбийн оноо цуглуулах тэмцээний J30 ангилалын шилдгүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд тодорлоо.
ITF буюу Олон улсын теннисний холбооны хуваарьт багтсан өсвөрын тамирчдын дунд болсон J30 тэмцээнд Монголын Ч.Маралгоо, Ч.Мартаа нар амжилттай оролцож, солонгос охидыг хожсоор цомын эзэн боллоо. Тэд ганцаарчилсан төрөлд шилдэг наймд үлдсэн юм. Монголын талбайн теннисний тамирчдаас өндөр амжилт үзүүлж яваа эгч, дүүс БНСУ-д ирэх тавдугаар сарыг хүртэл цуврал тэмцээнд оролцох юм байна. Фотог БНСУ-ын талбайн теннисний холбооны хуудсаас авав.
Сэтгүүлч Ч.Болорчулуун