Номын баяр ирэх тавдугаар сард болно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-04-08 05:18:37

Үндэсний номын баярыг 33 дахь удаагаа ирэх тавдугаар сард зохион байгуулах тов гарсан. Тодруулбал, Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд гурав хоног үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болох юм.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Холбоотой мэдээ