БНСУ хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг баривчлах хугацааг сунгалаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-04-10 11:57:15


БНСУ-д хууль бус гэмт хэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан албадан баривчилгааг долоодугаар сарын 2 хүртэл сунгажээ. Сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэрэгт Тайланд, Хятад зэрэг орны иргэд ихээр холбогдох болжээ. 


Саяхан Тайландаас ирсэн дуучны тоглолтын үеэр цагдаагийн газраас шалгалт орж бичиг баримтын зөрчилтэй 150 иргэнийг саатуулан нутаг буцаасан байна.

Энэхүү үйл явдал БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд том сануулга болж, олныг хамарсан арга хэмжээнд очих нь эрс багасчээ. Аль болох гадуур явахгуй байхыг сануулсаар байгаа.

Угтаа бол БНСУ-д хууль бусаар амьдрах гадаад иргэдийн тоо эрс нэмэгдсэний улмаас албадан баривчилгааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл зарлаад байсан юм. Харин энэ хугацааг ирэх долдугаар сарын 2 болгож сунгаснаар хууль бус иргэдийн тоо эрс багасна гэж үзсэн байна.

Тус улсад оршин сууж буй гадаадын иргэд хэрэгт холбогдох, ялангуяа сүүлийн үед хар тамхины хэрэг эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан БНСУ-ын Хууль зүйн яамнаас ийнхүү удаа дараа шийдвэр гаргасаар байна. БНСУ-д хууль бусаар амьдарч буй иргэдийн тоо 400 мянгад хүрчээ.


Сэтгүүлч: Ч.Болорчулуун

Холбоотой мэдээ