Дээд лиг: Эрдэнэтийн Уурхайчид баг аваргын цом хүртлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-04-17 02:44:51

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн аваргын цувралын дөрөв дэх тоглолтууд өчигдөр/2023.04.16/ “UG” аренад боллоо.

Улирлын эхэнд таамаглаж байсны дагуу Эрдэнэтийн Уурхайчид баг нэг ч ялагдалгүй, аварга болж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын анхны эздээр тодорлоо. Мөн тэд багийнхаа түүхэн дэх анхны түрүүг хүртэж байна.  

Ерөнхийлөгчийн цом гэдэг утгаараа төрийн тэргүүн У.Хүрэлсүх "UG" аренад өөрийн очин, аварга болсон багт цомыг нь гардуулсан юм. 


Эрдэнэтийн Уурхайчид багийн дасгалжуулагчаар Грек улсын иргэн Василис Фрагкиас ажиллаж, багаа баг шиг удирдаж аварга болж чадлаа хэмээн эх сурвалжууд дүгнэж байна.

Эрдэнэтийн Уурхайчид багийн Пендарвис Уиллиамс багийнхаа хамгаалалт, довтолгооны гол хүн байж чадсанаар улирлын шилдэг легионер, мөн финалын үнэ цэнтэй тамирчинаар тодорсон юм. Харин Лигийн дэд аваргаар Тэнүүн Өлзий Металл баг тодорлоо.


Ийнхүү Үндэсний дээд лигийн эрэгтэйчүүдийн аварга тодорсон ч лиг дуусаагүй байна. Учир нь маргааш буюу Мягмар гаригт эмэгтэйчүүдийн лигийн шигшээ цувралын тав дахь тоглолт болно. Одоогоор Улаанбаатар Амазонс баг 3-1 гэсэн харьцаатай цувралыг тэргүүлж яваа билээ. 

  


Холбоотой мэдээ