С.Эрдэнэ албан ёсоор Л.Гантөмөрт Ардчилсан намын тамгыг хүлээлгэн өглөө
LiveАрдчилсан намын дарга Л.Гантөмөрт С.Эрдэнэ албан ёсоор Ардчилсан намын тамгыг хүлээлгэн өглөө. Тодруулбал, намын шинэ дарга Л.Гантөмөр тамгаа албан ёсоор гардан авч, санамж бичигт гарын үсэг зурлаа.
С.Эрдэнэ “Өнөөдөр Л.Гантөмөр Ардчилсан намын даргын тамгаа гардан авч ажлаа эхлүүлж байна. Олон дэмжигч, манай намын гишүүд энэ үйл явдлыг дэмжиж байгаа гэж итгэж байна” хэмээлээ. Харин Л.Гантөмөр “ Бидэнд маргах, мэтгэлцэх, үйл ойлголцох зүйлс гарах нь тодорхой. Асуудлыг шийднэ. АН хүн хөөдөггүй, урьдаг, Монголын ард түмэн төр хоёрыг холбох гүүр нь болсон улс төрийн хүчин байх болно” гэсэн юм.