АН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-04-20 12:14:49

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Ардчилсан намын удирдлага Л.Гантөмөр болон намын нийт бүрэлдэхүүн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ үеэр АН дараагийн сонгуульдаа нэгдэж орохоор болсон талаараа мэдээлсэн юм. Мөн Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр "С.Зориг агсны мөрөөдөж байсан нийгмийг бүтээхийн төлөө Ардчилсан нам нэгдэж байна. Энэ өдөр бид хоорондоо тангараг тавьж залуучуудынхаа эрх чөлөөний төлөөх тэмцлийг идэвхжүүлнэ" гэж энэ үеэр хэлсэн юм. 

Холбоотой мэдээ