Гурвантэс, Ханбогд, Цогтцэций суманд 18-30 насны иргэдийг эрт илрүүлэгт хамруулж эхэллээ
Нийгэм“Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо᠋”-нд орон нутгийн хүн амыг идэвхтэй хамруулах зорилгоор Гурвантэс, Ханбогд, Цогтцэций сумын 18-30 насны 4122 иргэнийг сумын эрүүл мэндийн төвдөө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй гэрээ байгуулан гүйцэтгэж эхэллээ.
Дээрх сумдад аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан “Эрүүл Өмнөговь” зорилтын хүрээнд шаардлагатай зардлыг шийдвэрлэж дэмжин ажиллаж байна.